Posts

#Уухай! хөдөлгөөний дэмжигчдийн бүртгэл

#Уухай! Хөдөлгөөн нь 2019 оны 9-р сарын 20-ний өдөр байгуулагдсан “Нийгмээ өөрчлөх залуусын хөдөлгөөн” юм. Одоогоор сошиал медиагаар олон мянган залуус, дэмжигчид бидэнтэй нэгдээд байна. Бид ямар нэгэн хатуу гишүүнчлэлгүй бөгөөд хөдөлгөөний үйл ажиллагааг #Уухай! клуб удирдан зохион байгуулж байна. Бидний үйл ажиллагааны үндсэн зорилго бол сонгууль огт өгдөггүй залуу үеийн 500 000 залуусыг Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, иргэний хариуцлагаа хүлээн СОНГУУЛИА ӨГӨХИЙГ уриалахад чиглэнэ. Бидний эрхэм зорилго: -    Хэнийг ч үл гадуурхан, иргэн бүрт тэгш боломжийг олгох; -    Хүн бүр мэдлэг, боловсрол, туршлагаа зүй ёсоор үнэлүүлж, шударга хөдөлмөрөөр аз жаргалаа бий болгох нөхцөлийг бүрдүүлэх; -    Ядуурлыг багасгаж, эрүүл, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх; -    Авлигыг нийгмийн бүх орчинд устгах, хууль ёсыг бэхжүүлэх; -    Парламентын ардчиллыг тууштай бэхжүүлж, төр ба иргэний итгэлцлийг сэргээх; Бидний үнэт зүйлс -    Хүний эрх, эрх чөлөө; -    Шударга ёс,